top of page

Таньд баярлалаа

Та Канадын Ниагара Коллеж-д суралцах эхний алхамаа хийж байгаад баяр хүргье. Та доорхи цахим бүртгэлийг бөглөж үйлчилгээний гэрээтэй танилцана уу

ТАНЬД БАЯРЛАЛАА ТАНЫ ГЭРЭЭ БАТАЛГААЖЛАА БИД ТАНЬТАЙ УДАХГҮЙ ХОЛБОГДОХ БОЛНО

                                                                Үйлчилгээ үзүүлэх гэрээ 

Энэхүү гэрээ нь Монгол улсын иргэний хуулийн 359-368-р зүйл болон холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн нэг талаас:"Монголиан Юнайтед Дрийм Консалтинг" ХХК (цаашид "А" тал гэх)

Нөгөө талаас 

   

                                                                                      (цаашид "Б" тал гэх) дараахь зүйлсийг харилцан тохиролцож байгуулав. Уг гэрээ нь Монгол улсын холбогдох хуулийн дагуу цахимаар байгуулагдаж байгаа бөгөөд шаардлагатай нөхцөлд цаасан хэлбэрээр баталгаажуулж болно. 

                                                                  НЭГ. Ерөнхий зүйл 

1.1 Энэхүү гэрээний зорилго нь "А" Тал нь "Б" талд дараахь үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулахад оршино

1.1.1 "Б" талыг Ниагара Коллежид өөрийн сонирхсон сургалтанд цахимаар мэдээллийг илгээж бүртгүүлэх;

1.1.2 "Б" талыг Ниагара Коллежид хэлний курсэд сурах нөхцөлд үнэ төлбөргүй Ниагара Коллежийн түвшин тогтоох шалгалт авах ажиллагааг зохион байгуулах;

1.1.3 "Б" талд Канадын сургалтын виз /Study Permit/ мэдүүлэх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч ажиллах;

1.1.4 "Б" талыг Канадын сургалтын виз мэдүүлэх бичиг баримт бүрдүүлэлтэнд зөвлөгөө өгч туслаж ажиллах;

1.1.5 Канадын элчинд сургалтын ВИЗ мэдүүлэхэд шаардлагатай цагаачлалын албаны сайтанд "Б" талын профайлыг нээж өгөх;

1.1.6 Канадын элчинд сургалтын ВИЗ мэдүүлэхэд шаардлагатай цахим маягтуудыг үйлчлүүлэгчийн мэдээллийг үндэслэн бөглөхөд зөвлөх;

1.1.7 Шаардлагатай нөхцөлд Ниагара Коллежийн зөвлөхүүдтэй холбож өгөх;

1.1.8 "Б" талд Канадын сургалт, амьдрах нөхцөл, ажил, цалингийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх;

1.2 Энэхүү гэрээ нь зөвхөн 1.1-д орсон үйлчилгээг үзүүлэх зорилготой болно;

1.3 "Б" тал нь Канад улсын сургалтын виз амжилттай гарсан нөхцөлд Канад улсын Ниагара Коллежид заавал суралцах шаардлагатай бөгөөд ВИЗ гарсан хойно ямар нэгэн төлбөр буцаагдаж олгохгүй болно;

1.4 Хэрэв Канад улсын сургалтын ВИЗ гараагүй нөхцөлд "Б" тал нь элчин зөвшөөрсөн бол сургалтын виз дахин хэдэн ч удаа мэдүүлэх боломжтой ба энэ нөхцөлд "А" тал нь ямар нэгэн үйлчилгээний хөлс нэмэлтээр авахгүй бөгөөд "Б" тал нь зөвхөн өөрөөс гарах элчингээс шаардагдах бусад зардлыг л төлнө;

1.5 Канад улсын сургалтын ВИЗ гараагүй нөхцөлд үйлчлүүлэгч нь өөр улсын ВИЗ мэдүүлэх боломжтой бөгөөд энэ нөхцөлд "А" тал үйлчилгээний хөлс авахгүй үнэ төлбөргүй үйлчилнэ;

                                           ХОЁР: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС БА БУСАД ЗАРДАЛ

2.1 Энэхүү гэрээний 1.1-д заасан үйлчилгээг үзүүлэх хөлс болгон "Б" тал нь "А" талд нийт /1 хүний үйлчилгээний хөлс/ 400 Америк $ /1 Америк $-ыг 2845 ₮-р тооцно/ төлөх бөгөөд уг төлбөрийг гэрээ байгуулагдах үед 200 Америк $ Канадын Ниагара Коллежийн зүгээс "Б" талыг сурахыг зөвшөөрсөн бичиг ирсэний дараа үлдэгдэл 200 Америк $-ыг төлнө. Төлбөрийг "Б" талын Хаан банкны данс болох 5175057440 тоот дансанд төгрөг хэлбэрээр шилжүүлнэ /хүлээн авагч Монголиан Юнайтед Дрийм Консалтинг ХХК гүйлгээний утган дээр өөрийн нэр болон утасны дугаарыг бичих/

2.2 Ниагара Коллежийн зүгээс шаардах сургалтын төлбөрийг "Б" тал нь олон улсын гуйвуулгаар зөвхөн Ниагара Коллежийн өөрийн дансруу өөрийн биеэр шилжүүлнэ'

2.3 Бусад шаардагдах дараахь зардлыг "Б" тал хариуцна:

2.3.1 Канадын элчинд төлөх визний хураамж 150 Канад $ /Канад $ нь өнөөдрийн байдлаар 2,309 ₮-эй тэнцүү байна/;

2.3.2 Канадын элчингийн биометрик мэдээллийн төлбөр 85 Канад $;

2.3.3 Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 200-400 Америк $;

2.3.4 Давтан виз мэдүүлэхтэй холбогдох зардал /давтан виз мэдүүлэх тохиолдолд/

2.3.5 Бусад шаардлагатай зардалууд /Канад явах нөхцөлд онгоцны тийз г.м/

2.4 Энэхүү гэрээний 2.3-т заасан зардлууд гэрээ байгуулах өдрийн дүнгээр бөгөөд цаашид хасагдах эсхүл нэмэгдэж болно

2.5 Үйлчлүүлэгч гэрээ байгуулснаас хойш 1 хоногын дотор гэрээг цуцлах нөхцөл байдал үүсвэл 2.1-д заасан төлсөн төлбөрөөс 50%-ийг буцаах бөгөөд 1-хоногоос хойш хэтэрсэн нөхцөлд ямар ч нөхцөлд 2.1-д заасан төлбөр буцаагдахгүй болно;

                                                              ГУРАВ: Б ТАЛЫН ЭРХ, ҮҮРЭГ

3.1 Б талын эрх

3.1.1 Хүссэн үеэдээ энэхүү гэрээний 1.1-д заасан үйл ажиллагааны явцтай танилцах;

3.1.2 Ажлын цагаар хүссэн үедээ "А" талтай холбогдож мэдээлэл авах;

3.1.3 Энэхүү гэрээний 1.4-1.5-д заасан гэрээний эрхээ эдлэх;

3.2 Б талын үүрэг

3.2.1 "А" талын шаардсан материалыг  үнэн зөв бүрдүүлж өгөх;

3.2.2 "А" талаас шаардах өөрийн мэдээллийг үнэн зөв мэдүүлэх;

3.2.3 "А" талтай уг гэрээнд хамааралтай бүхий л асуудлаар нээлттэй ил тод хамтран ажиллах;

3.2.4 Канадын сургалтын ВИЗ гарсан нөхцөлд зөвхөн Ниагара Коллежид очин суралцах;

3.2.5 Энэхүү гэрээний заалтуудыг дагаж мөрдөх;

3.2.6 "А" талыг зүгээс үйлчилгээ үзүүлэх хугацаанд хүндэтгэлтэй хандах;

3.2.7 Элчингийн хариуг тэвчээртэй хүлээх;

3.2.8 Энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг хугацаанд нь төлөх;

                                                               ДӨРӨВ: А ТАЛЫН ЭРХ, ҮҮРЭГ

4.1 А талын эрх

4.1.2 "Б" талыг уг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах;

4.1.3 "Б" талд уг гэрээтэй холбоотой бүхий л асуудлаар зөвлөгөө, шаардлага өгөх;

4.2 А талын үүрэг

4.2.1 Энэхүү гэрээний 1.1-д заасан үйлчилгээг "Б" талд үзүүлэх;

4.2.2 "Б" талын онцлог, нөхцөл байдалтай уялдуулан бүхий л талаар тусалж ажиллах;

4.2.3 Ажлын цагаар хүссэн үед "Б" талтай ярилцах, зөвлөлдөх;

                                                              ТАВ: ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

5.1.Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал гэдэгт үерт автах, гал түймэрт нэрвэгдэх, дэлбэрэлтэд өртөх, газар хөдлөх, тахал болон байгалийн бусад хүчин зүйлс, нийтийг хамарсан цэрэг, дайны үйл ажиллагаа, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр буюу экспорт, импортын хориг, ажил хаялт зэрэг энэхүү гэрээгээр талуудын хүлээсэн үүргийг биелүүлэх боломжгүй байдлыг бий болгосныг ойлгоно.

5.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээ биелэгдэх боломжгүй болсон бол үүргээ биелүүлэх боломжгүй болсон тал нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх бөгөөд гэрээний хугацаа дээрх нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар тасалдсанд тооцно.

5.3.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон тал нь нөгөө талдаа шалтгаанаа бичгээр мэдэгдсний дараа гарах үр дагаварыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талууд харилцан өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гарсан үр дагаврыг арилгах бүхий л боломжтой арга хэмжээг авна.

5.4.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлыг зохиомлоор буюу болгоомжгүйгээр бий болгосоноос бусад тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн нөхцлөөс шалтгаалан учирсан хохирлыг хариуцах үүргээс талууд харилцан чөлөөлөгдөнө

                                                             ЗУРГАА: АНХААРАХ НӨХЦӨЛ

6.1 Ниагара Коллежид шилжүүлэх сургалтын төлбөр нь зөвхөн Ниагара Коллежийн дандсанд орох бөгөөд төлбөрийг шилжүүлэх, төлбөрийн буцаалт зэрэгт "А" тал ямар нэгэн оролцоогүй болно

6.2 Төлбөрийг "Б" тал өөрийн биеэр шилжүүлнэ;

6.3 Виз гараагүй нөхцөлд урьдчилж өгсөн төлбөрийг Ниагара Коллежийн зүгээс "Б" талын дансруу шилжүүлэх бөгөөд 200 Канад $-ын сургуулийн үйлчилгээний хөлсийн шимтгэл авна;

                                                             ДОЛОО: ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ

Дараахь нөхцөлд гэрээг дуусгавар болгосонд тооцно

7.1 "Б" талын Канад улсын сургалтын виз амжилттай гарсан нөхцөлд виз гарсан өдрөөр;

7.2 "Б" талын Канад улсын сургалтын виз гараагүй "Б" тал нь дахин ВИЗ мэдүүлэхээс татгалзсан нөхцөлд виз татгалзсан өдрөөр;

7.3 Хуульд заасан бусад үндэслэл;

7.4 Гэрээний нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний эрхээ аль нэг тал нь бусдад шилжүүлсэн;

7.5 Аль нэг тал нь төлбөрийн чадваргүй болсон, дампуурч төлбөрийн чадваргүй болох тухай буюу дампуурлын тухай хуулийн дагуу хэрэг гүйцэтгэгч томилогдсон;

                                                              НАЙМ: МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

8.1.Энэхүү гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргааныг Талууд аль болох харилцан тохиролцож талуудад ашигтай байх хувилбараар эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл илгээнэ.

8.2.Гэрээний 8.1-д зааснаар талууд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзсэн боловч харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

                                                                        ЕС: БУСАД НӨХЦӨЛД

9.1 Талууд нөгөө талын бичгэн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх, гэрээний нууцлалыг задруулж болохгүй.

9.2.Талууд гэрээний заалтуудыг биелүүлэхэд шаардлагатай бөгөөд тохиромжтой арга хэмжээг авах, гүйцэтгэх болон аливаа баримт бичиг үйлдэх, хүргүүлэхээ харилцан зөвшөөрөв.

9.3.Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр Монгол Улсад мөрдөгдөж байсан хууль, тогтоомжинд заасны дагуу зохицуулна.

9.4 Энэхүү гэрээ нь "Б" тал гэрээг баталгаажуулах товчийг дарснаар хүчин төгөлдөр болно

Гэрээ байгуулсан "А" тал

Монголиан Юнайтед Дрийм Консалтинг ХХК

Утас:8080-6633, 9492-0020, 7012-0020

Хаяг: Тэнгис Кино Театрын урд MN товер 701 тоот

E-Mail:senior@untdream.com

Гэрээ байгуулсан "Б" тал би гэрээтэй бүрэн танилцсан бөгөө уг гэрээг хүлээн зөвшөөрч байна

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тэнгис Кино Театрын урд талд MN товер 701 тоот зип код 15141

7012-0020, 8080-6633, 9492-0020

Даваа-Баасан: 09:00-18:00 

Ням:13:00-17:00

Бямба амарна

Сошиал холбоосууд

  • Facebook
  • Instagram
  • Twitter
  • YouTube

Бидэнд хүсэлтэй илгээх

ТАНЫ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА БАЯРЛАЛАА

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тэнгис Кино Театрын урд талд MN товер 701 тоот зип код 15141

7012-0020, 8080-6633, 9492-0020

Даваа-Баасан: 09:00-18:00 

Ням:13:00-17:00

Бямба амарна

Сошиал холбоосууд

  • Facebook
  • Instagram
  • Twitter
  • YouTube

Бидэнд хүсэлтэй илгээх

ТАНЫ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА БАЯРЛАЛАА

bottom of page