Irish Kilts

WELCOME TO THE IRELAND

Үйлчилгээний хөлс нийт 400 Евро. Уг хөлсөнд гэрээт сургуульд элсүүлэх, визний материал бүрдүүлэлт зөвлөгөө, орчуулга зэрэг орсон болно.  Ханшийг 3341 ₮ р тооцно. Үйлчилгээний хөлсийг Монголиан Юнайтед Дрийм Консалтинг ХХК-ийн Хаан Банкны 5175057440 тоот дансанд шилжүүлнэ. Гүйлгээний утган дээр утасны дугаараа бичнэ үү. Шаардлагатай гэж үзвэл та цахим гэрээг манай байгууллага дээр хүрэлцэн ирж биечлэн байгуулж болно. Үйлчилгээг бид 100% онлайнаар эсхүл таньд биечлэн үзүүлнэ.
Үйлчилгээний хөлсөөс гадна гарах зардал
1.Сургуулийн төлбөр 2,300-3,000 евроны сургалтын төлбөр. Үйлчлүүлэгчид санал болгох хамгийн хямд төлбөр 2,300 евро
2. Элчингийн хураамж 80 евро
3. Визний материал хүлээж авах төвийн зардал 130 АНУ доллар

Цахим үйлчилгээний гэрээ байгуулах /бүртгэл хийлгэх/

та хэдүүлээ виз мэдүүлэх вэ?
та ямар чиглэлээр сурах хүсэлтэй байна вэ?
та хэзээний элсэлтэнд бүргүүлэх хүсэлтэй байна вэ

Гэрээний нөхцөл та сайтар танилцана уу гэрээтэй. Гэрээтэй уншиж танилцсаны дараа төлбөрөө байгууллагын дансруу тушааж БАТАЛГААЖУУЛАХ товчин дээр дарна уу. Бид таны мэдээллийг хүлээж авсан даруйд холбогдох болно. Бүртгэлээ хийлгэж гэрээ байгуулсан нөхцөлд урьдчилгаа төлбөр буцахгүйг анхаарна уу

                                                         Үйлчилгээ үзүүлэх гэрээ

Энэхүү хөлсөөр ажиллах гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г Монгол Улсын Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл болон холбогдох бусад хууль, тогтоомжийг үндэслэн

Нэг талаас:

Монголиан Юнайтед Дрийм Консалтинг ХХК Цаашид “А-тал” гэнэ

Нөгөө талаас: уг цахим онлайн гэрээ, бүртгэл хийж  буй этгээд Цаашид “Б-тал” гэнэ

/Цаашид хамтад нь А тал Б тал 2-ыг “Талууд” гэнэ/

нар дараахь зүйлсийг харилцан тохирож байгуулав. 

Нэг. Ерөнхий зүйл

Энэхүү гэрээний зорилго нь “А-тал” нь “Б-тал”-д Ирланд улсын сургалтын “Сургалтын” төрлийн визны ярилцлаганд ороход зөвлөн уг гэрээний 3.1-т заасан  иж бүрэн цогц зөвлөх үйлчилгээ үзүүлэх /цаашид үйлчилгээ гэх/, “Б-тал” нь гэрээний хөлсийг энэхүү гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу төлөхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино ​

Хоёр: Үйлчилгээний хөлс

2.1 Энэхүү гэрээний үйлчилгээний хөлс 400 Евро буюу  1,336,400 Монгол төгрөг байх болно. Гэрээ байгуулсан өдрөө та 2.3-т заасан үнийн дүнг төлнө/                                                                                                                                            

2.2  Уг гэрээний 2.1-т заасан төлбөрийг “Монголиан Юнайтед Дрийм Консалтинг” ХХК-ий Хаан Банкны 5175057440 тоот дансанд шилжүүлнэ /гүйлгээний утган дээр утасны дугаараа бичнэ үү/

2.3 Гэрээ байгуулсан өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт уг гэрээний 2.1-т заасан гэрээний нийт үнийн дүнгийн  400 Евро буюу 1,336,400 төгрөгийг төлнө. Хэрэв виз гараагүй нөцхөлд "А" тал уг гэрээнд заагдсан үйлчилгээг "Б" талд үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд "Б" тал хүссэн нөхцөлд Ирланд улсаас өөр Канад, Австрали улсын сургалтын визний үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Мөн дахин Ирланд улсруу сургалтын виз мэдүүлэх нөхцөлд үйлчилгээний хөлс авахгүй

       2.3.3 Уг гэрээний 2.1.1-т заасан урьдчилгаа төлбөр нь уг гэрээний 1.1-4.2-т хийгдэх үйлчилгээний төлбөр бөгөөд ямар ч нөхцөлд буцаагдахгүй болно

       2.3.4 Хэрэв “Б-тал” гэрээг цуцлах хүсэлтээ тохиолдолд хүсэлтээ бичгээр өгөх шаардлагатай бөгөөд төлбөрийг “Б-тал”-ын “А-тал”-тай гэрээ байгуулсан өдрөөс хойшхи цуцлах хүсэлтийн өргөдлөө өгсөн өдөр хүртэлхи өдрүүдийг тооцон доорхи хүснэгтийн дагуу буцаан олгоно

Гэрээ байгуулсан өдрөөс хойшхи

       2.3.5 Хэрэв “Б-тал” нь гэрээг цуцлах хүсэлтээ уг гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногоос дээш хугацаанд өгсөн бол төлбөрийн буцаалт олгогдохгүй болно

2.4 Хэрэв “Б-тал” Ирланд улсын сургалтын “Сургалтын” төрлийн визээ амжилттай авсан нөхцөлд уг гэрээний 2.1-т заасан төлбөрийн үлдэгдэл болох 50%-ыг виз гарсан өдрөөс хойш 1 хоногийн дотор төлнө

2.5 Бусад шаардлагатай зардлыг “Б-тал” өөрөө хариуцна. ҮҮНД:

      2.5.1 "А" талын хамтран ажилладаг Ирланд улсын сургуулийн төлбөр;

      2.5.2 Ирланд улсын элчингийн төлбөр;

      2.5.3 Ирланд улсын виз хүлээж авах төвийн төлбөр;

      2.5.4 Виз гараагүй нөхцөлд "Б" тал давж заалдах хүсэлтэй эсхүл шинээр материал бүрдүүлж өгөх хүсэлтэй бол уг гэрээний 2.5.2 болон 2.5.3-т заасан зардал

      2.5.5 Шаардлагатай бусад зардал онгоцноос тосох, байрны зардал гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй;

2.6 Ирланд улсын сургалтын виз татгалзсан "Б" тал давж заалдах эсхүл дахин виз мэдүүлэх хүсэлгүй сургалтын төлбөрийг буцааж авах хүсэлтэй нөхцөлд сургуульд шилжүүлсэн төлбөрөөс 100-200 евро суутган 60 хоногын дотор "Б" талд шилжүүлж өгнө 

2.7 Сургалтын төлбөрийг "А" тал шилжүүлэхгүй бөгөөд "Б" тал өөрийн биеэр Ирландын сургуульруу шилжүүлнэ

Гурав. Үйлчилгээ

3.1 “А-тал” нь “Б-тал”-д дараахь үйлчилгээг үзүүлнэ

       3.1.1 Ирланд улсын сургуулиас Ирланд улсын сургалтын  төрлийн виз мэдүүлэхэд шаардлагатай баримтуудыг “Б-тал”-ын өмнөөс авч өгөх;

       3.1.2 Ирланд улсын сургалтын визний материал бүрдүүлэлтийн зөвлөгөө, орчуулга;

       3.1.3 Ирланд улсын виз мэдүүлэх төвийн цагийг авч өгөх;

       3.1.4 "Б" тал хүссэн нөхцөлд онгоцноос тосох үйлчилгээ, байр захиалж өгөх

Дөрөв. Хугацаа

4.1 Ирланд улсын сургууль бүр харилцан адилгүй материал хүлээж авах, бэлдэх хугацаатай байдаг бөгөөд дунджаар бүрэн материал хүлээн авснаас хойш илгээх хугацаа 1-с 2 сарын хугацаатай байна

4.2  Зарим ховор нөхцөлд 4.1-т заасан хугацаанаас удаж болно

4.3 “Б”-тал-ын зүгээс “А”-тал-ын шаардсан шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөлгүй удснаас үүссэн цаг хугацааны хоцрогдолыг “А”-тал хариуцахгүй болно

4.4 Элчингийн хариу бүрэн материал хүлээж авснаас хойш 2 сарын дотор хариу өгөх бөгөөд үүнээс удаж болно

5.1 “Б-тал” дараахь эрхтэй

    5.1.1 “А-тал”-с уг гэрээний үйлчилгээг ямар шатанд явж байгааг нээлттэйгээр авах

    5.1.2 “А-тал”-ыг уг гэрээний үйлчилгээг зохих ёсоор биелүүлэхийг шаардах

    5.1.3 “А-тал” ямар сургуультай хэрхэн харьцаж байгаа талаархи мэдээллийг авах

    5.1.4 Виз гараагүй нөхцөлд уг гэрээг дахин шинээр байгуулан үйлчилгээний хөлсгүйгээр дахин визэнд орох эсхүл өөр улсруу үйлчилгээний хөлсгүй виз мэдүүлэх /”Б” тал нь зөвхөн “А” талын үйлчилгээний хөлсөөс чөлөөлөгдөх бөгөөд бусад шаардлагатай виз мэдүүлэх зардлыг өөрөө хариуцах болно/

5.2 “Б-тал” дараахь үүрэгтэй

    5.2.1 “А-тал”-тай хамтран нээлттэй ажиллах

    5.2.2 “А-тал”-д  уг гэрээний 3-т заасан үйлчилгээг үзүүлэхэд шаардлагтай мэдээлэл, баримт материалыг үнэн зөвөөр гаргаж өгөх

    5.2.3 Уг гэрээний 4.1-4.4-т заасан заалтуудыг хүндэтгэн ойлгох

    5.2.4 Хэрэв виз гарсан нөхцөлд тухайн очиж сурах сургуулийн дүрмийн дагуу хамгийн бага хугацаанд сурах /зарим сургууль тухайн сургуульд хамгийн багадаа 1 семестр 2 семестр сурах шаардлага тавьдаг/

    5.2.5 Уг гэрээний  2-дахь заалтыг биелүүлэх

    5.2.6 “А-тал”-ын уг гэрээнд заасан эрхийг хүндэтгэн авч үзэх

    5.2.7 Виз гарсан нөхцөлд визний зураг болон бусад зургийг авахуулах

    5.2.8 “А-тал”-с хүсэх хүсэлтийг хүндэтгэн авч үзэх

    5.2.9 “А-тал”-ын зүгээс илгээж буй тухайн сургуулийн дүрэм, журамтай заавал танилцсан байх

    5.2.10 “А-тал”-д Ирланд улсын сургуультай харилцах, I-20 авахад шаардагдах бүхий л эрхийг олгох

    5.2.11 Уг гэрээг “А” талын зөвшөөрөлгүй 3-ч этгээдэд задруулахгүй байх

    5.2.12 Ирланд улсын сургуулийн сургалтын төлбөр бусад виз мэдүүлэх төлбөрийг цаг хугацаанд нь төлөх

Зургаа. “А-тал”-ын эрх,үүрэг

6.1 “А-тал” дараахь эрхтэй

     6.1.1. “Б-тал”-с уг гэрээний 3-т заасан заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг үнэн зөв гаргаж өгөхийг шаардах

     6.1.2 Уг гэрээний 3-т заасан заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагтай “Б-тал”-ын бүхий л мэдээллийг ашиглах

     6.1.3 Уг гэрээний 3-т заасан заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах бүхий л үйл ажиллагаанд “Б-тал”-ыг төлөөлөн оролцох

     6.1.4  Уг гэрээний 2-т заасан төлбөрийг авах

     6.1.5 Нөхцөл байдалтай уялдуулан “Б” талын элчингийн ярилцлаганд орох хугацааг хойшлуулах 

     6.1.6 Шаардлагатай нөхцөлд үйлчилгээг 1-сараар нэмж түр хойшлуулах

6.2 “А-тал” дараахь үүрэгтэй

     6.2.1 Уг гэрээний 3-т заасан заалтыг гүйцэтгэх

     6.2.1 “Б-тал’-ын зүгээс гаргах хүсэлтийг хүндэтгэн авч үзэх

     6.2.2 “Б-тал”-д уг гэрээний хэрэгжилтийн үйл явцыг мэдээлэх

     6.2.3 “Б-тал”-д мэдээллийг нээлттэй өгөх

Долоо. Хоорондоо харилцах

7.1 Талууд хоорондоо утас, и-мэйл ашиглан харилцах бөгөөд чухал асуудлыг заавал биечлэн байж хэлэлцэнэ

7.2 Хэрэв үйлчлүүлэгч гэрээг цуцлах хүсэлтэй бөгөөд уг хүсэлт нь уг гэрээний 2.3.5-д заасан заалтны хугацаанаас хэтрээгүй бол гэрээ цуцлах хүсэлтийг заавал өөрийн биеэр бичгээр өгнө

 Найм. Гэрээг цуцлах

8.1  “Б” тал гэрээг зөвхөн уг гэрээний 2.3.4-т заасан заалтын дагуу цуцлах эрхтэй бөгөөд гэрээ байгуулагдснаас хойш 3 хоногийн дараа цуцлах хүсэлтэй нөхцөлд уг гэрээний 2.3-т төлсөн төлбөр буцаагдахгүй болно

8.2 “Б” тал уг гэрээний 3-т заасан үйл ажиллагааг явуулахад шаардлагатай мэдээлэл, материалыг “А” талд хуурамчаар бүрдүүлж өгсөн нөхцөлд “А” тал бие даан уг гэрээг цуцлах эрхтэй бөгөөд 2.3-т заасан төлбөр буцаагдахгүй болно

8.3 “Б” талын зүгээс “А” талыг уг гэрээний 3-т заасан үйлчилгээг үзүүлэх явцад дарамталсан, ор үндэслэлгүй гүтгэсэн, сэтгэлзүйн дарамтанд оруулсан нөхцөлд “А” тал бие даан уг гэрээг цуцлах эрхтэй бөгөөд 2.3-т заасан төлбөр буцаагдахгүй болно

Ес.Нууцлал

9.1 Уг гэрээг “Б” тал нь “А” талын зөвшөөрөлгүй 3-ч этгээдэд задруулах, дэлгэхийг хатуу хориглоно

9.2 Уг гэрээ нь бүхэлдээ нууц бөгөөд зөвхөн “Б” тал болон “А” талын хооронд байгуулагдсан бөгөөд 3-ч этгээдэд задруулахыг хатуу хориглоно

9.3 Уг гэрээ нь “А” талын гэрээ байгуулж буй ажилтан болон “А” талын гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчдэд бусад холбогдох этгээдүүдэд нээлттэй байх болно

Арав. Хариуцлага

10.1 “Б” тал нь уг гэрээний 3-т заасан үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл, материалыг үнэн зөвөөр, цаг тухайд нь гаргаж өгөөгүй нөхцөлд үүсэх хариуцлагыг “А” тал хүлээхгүй болно

10.2 ''Б” тал нь уг гэрээний 3-т заасан үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл, материалыг хуурамчаар гаргаж өгсөн нөхцөлд үүсэх хариуцлагыг “А” тал хүлээхгүй болно

10.3 “Б” тал нь өөрийн буруугаар гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй бол үүнээс болж өөрт учирсан хохирлыг “А” талаас нэхэмжлэх эрхгүй.

10.4  Энэхүү гэрээ нь зөвхөн уг гэрээний 3-т заасан үйлчилгээг үзүүлэх бөгөөд ямар нэг байдлаар АНУ-ын виз гарна гэсэн баталгаа биш ба виз гараагүй нөхцөлд “А” тал хариуцлага хүлээхгүй болно.

10.5 “Б” тал нь визний ярилцлаганд өөрийн аливаа буруутай үйлдэл, түүнчлэн өөрийн хүсэлтээр эсхүл бусад хүндэтгэн үзэх шалтгааны  улмаас орж чадаагүй тохиолдолд “А” тал нь хариуцлага хүлээхгүй, гэрээний төлбөрийг буцаан төлөхгүй.

10.6 Виз гарсан нөхцөлд “Б” тал нь виз мэдүүлсэн улс руу яваагүй тохиолдолд гэрээ биелэгдсэн гэж үзэх тул “А” тал нь хариуцлага хүлээхгүй, гэрээний төлбөрийг буцаан олгохгүй.

10.7 Уг гэрээнд заасан шаардлагатай төлбөрийг “Б” тал нь “А” талд цаг тухайд нь өгөөгүй бол тухайн төлбөрийн 1%-тай тэнцэхүйц алдангийг өдрөөр тооцон “А” талд төлнө /алдангийг өдрийн 1% тооцно/

Арван нэг. Давагдашгүй хүчин зүйл

11.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал гэдэгт үерт автах, гал түймэрт нэрвэгдэх, дэлбэрэлтэд өртөх, газар хөдлөх, тахал болон байгалийн бусад хүчин зүйлс, нийтийг хамарсан цэрэг, дайны үйл ажиллагаа, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр буюу экспорт, импортын хориг, ажил хаялт зэрэг энэхүү гэрээгээр талуудын хүлээсэн үүргийг биелүүлэх боломжгүй байдлыг бий болгосныг ойлгоно.

11.2 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээ биелэгдэх боломжгүй болсон бол үүргээ биелүүлэх боломжгүй болсон тал нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх бөгөөд гэрээний хугацаа дээрх нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар тасалдсанд тооцно.

11.3 Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон тал нь нөгөө талдаа шалтгаанаа бичгээр мэдэгдсний дараа гарах үр дагаварыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талууд харилцан өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гарсан үр дагаврыг арилгах бүхий л боломжтой арга хэмжээг авна.

11.4 Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлыг зохиомлоор буюу болгоомжгүйгээр бий болгосоноос бусад тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн нөхцлөөс шалтгаалан учирсан хохирлыг хариуцах үүргээс талууд харилцан чөлөөлөгдөнө.

Арван хоёр. Гэрээг дуусгавар болгох

12.1 Уг гэрээний 8-д заасан заалтуудын аль нэг бүрдсэн

12.2 “Б” тал Ирланд улсын сургалтын визний ярилцлаганд орон визний хариугаа авсан өдрөөр /визний хариу ямар ч гарсан хамаагүй/

12.3 2-тал харилцан тохиролцсон

12.4 Хуульд заасан бусад үндэслэлээр

12.5 Аль нэг тал нь төлбөрийн чадваргүй болсон, дампуурч төлбөрийн чадваргүй болох тухай буюу дампуурлын тухай хуулийн дагуу хэрэг гүйцэтгэгч томилогдсон өдрөөр

Арван гурав. Маргааныг шийдвэрлэх

13.1 Энэхүү гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргааныг талууд аль болох харилцан тохиролцож талуудад ашигтай байх хувилбараар эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

13.2 Гэрээний 13.1-д зааснаар талууд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзсэн боловч харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

 Арван дөрөв. Бусад нөхцөл

14.1 Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр Монгол Улсад мөрдөгдөж байсан хууль, тогтоомжинд заасны дагуу зохицуулна.

14.2 Гэрээг "Б" тал баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

14.3 Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

14.4 Гэрээг хэрэгжүүлэх явцад оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр үйлдэгдэж талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

14.5 Уг гэрээ нь Хавсралт-1-с мөн бүрдэх бөгөөд Хавсралт-1 нь уг гэрээний салшгүй нэг хэсэг болно

14.6 “А” тал буюу Монголиан Юнайтед Дрийм Консалтинг ХХК нь “Б” талд АНУ-ын “F” төрлийн буюу сургалтын цагаачлалын бус визний бүхий л нөхцлийг танилцуулсан болно

Хавсралт-1

Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөхцөл /гэрээний салшгүй хэсэг/

A/ “Б” тал нь “А” тал буюу Монголиан Юнайтед Дрийм Консалтинг ХХК болон түүний зөвлөхөд үйлчилгээ авахад шаардагдах доорхи эрхийг олгож байна

  1. “Б”-талыг төлөөлж Ирланд улсад сурах сургуулиудад сурахад шаардагдах баримтыг авах үүднээс уг баримтыг авахад шаардагдах шаардлагатай бүхий л мэдээллийг явуулах;

  2. “Б”-талыг төлөөлж и-мэйл хаягыг шинээр нээх, уг и-мэйл хаягнаас “Б” талыг төлөөлж Ирланд улсын сургуулиудтай харьцах, шаардлагатай мэдээллийг илгээх;

  3. “Б”-талыг төлөөлж Ирланд улсад-д байрлах сургуулиудын мэйл хаяг, вэб хуудас, цахим аппликэйш болон бусад аргыг ашиглаж “Б” талын сурах хүсэлтэй хөтөлбөрт хамруулж өгөхөд шаардагдах бүхий л мэдээллийг илгээх, баталгаажуулах;

  4. “А” тал нь “Б”-талын Ирланд улсын сургуульд сурахад шаардлагатай бичиг баримт  авахад шаардагдах бусад бүхий л үйл ажиллагааг өмнөөс нь хийх, тухайн сургуулийн дүрэм журамтай танилцан өмнөөс нь баталгаажуулах эрхтэй болно;

B/ “Б” тал нь “А” тал буюу Монголиан Юнайдед Дрийм Консалтинг ХХК болон түүний зөвлөхөд Ирланд улсын сургуульд сурах шаардлагатай бичиг баримтыг авахад шаардагдах доорхи бичиг баримтыг болон доорхи өөрийн мэдээллийг ашиглахыг бүрэн зөвшөөрч байна

  1. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл /овог, нэр, төрсөн он сар, гэрийн хаяг болон бусад шаардлагатай мэдээлэл/

  2. Иргэний үнэмлэх

  3. Гадаад пасспорт, бусад шаардагдах шаардлагатай мэдээлэл

  4. 10 жилийн гэрчилгээ болон баклавр, магистрын диплом бусад боловролын гэрчилгээ

  5. Дебт эсхүл кредит картын мэдээлэл /visa, mastercard ба бусад уг картыг АНУ-ын сургуулиас шаардагдах зардлыг төлөхөд ашиглахыг Монголиан Юнайдед Дрийн Консалтинг ХХК-д зөвшөөрч байна /

  6. Банкны хуулга, тодорхойлолт

  7. Элчингээс шаардах бусад материал

“Б” тал нь Ирланд улсын сургуульд элсэхэд шаардлагатай баримтыг авахад шаардагдах материалыг зөвхөн үнэн зөвөөр “А” талд буюу Монголиан Юнайтед Дрийм Консалтинг ХХК болон түүний зөвлөхд бүрдүүлж өгөх бөгөөд хуурамчаар бүрдүүлж өгсөн материал, мэдэгдлийн улмаас үүсэх нөхцөлийг “А” тал буюу Монголиан Юнайдед Дрийм Консалтинг ХХК нь хариуцахгүй болно.

Та одоо сүүлийн алхам дээр хүрэлцэн ирээд байна. Та уг гэрээг баталгаажуулаахаас өмнө нь үйлчилгээний урьдчилгаа төлбөрөө шилжүүлнэ үү. /гэрээг баталгаажуулсны дараа таны и-мэйл хаягруу баталгаажуулалт болон дараагийн алхмууд илгээгдэх болно мөн бид таньтай холбогдож шаардлагатай зааварлагаануудыг өгөх болно/

“Монголиан Юнайтед Дрийм Консалтинг” ХХК-ий Хаан Банкны 5175057440 тоот дансанд шилжүүлнэ /гүйлгээний утган дээр утасны дугаараа бичнэ үү/

Бидэнтэй хамтран ажиллах болсон таньд баярлалаа та и-мэйлээ шалгана уу

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тэнгис Кино Театрын урд талд MN товер 1408 тоот зип код 15141

7270-0020, 8080-6633, 9492-0020 

Даваа-Баасан: 09:00-18:00 

Ням:13:00-17:00

Бямба амарна

Сошиал холбоосууд

  • Facebook
  • Instagram
  • YouTube

Бидэнд хүсэлтэй илгээх

ТАНЫ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА БАЯРЛАЛАА