Визний зорилго

АНУ-д сурах хүсэлтэй хүн бүхэн АНУ-ын доорхи сургалтын визүүдийг мэдүүлэх шаардлагатай байдаг

F1/F2 ангилал-АНУ-ын их дээр сургууль, коллеж, дунд сургуульд, хэлний курст сурах хүсэлтэй бол уг ангиллын визийг мэдүүлнэ

M1/M2 ангилал-АНУ-д техник мэргэжлийн сургалт, дадлагад хамрагдах хүсэлтэй бол уг ангиллын визийг мэдүүлэх юм жишээ нь: Нисгэгчийн сургууль, сувилагч, гагнуурчин, оёдолчин г.м

J1/J2 ангилал-АНУ-д оюутан солилцооны хөтөлбөр, бусад солилцооны хөтөлбөрт оролцох бол уг ангиллын визийг мэдүүлнэ жишээ нь: Хамгийн түгээмэл хөтөлбөр бол АНУ-д зун ажиллах боломжоор хангадаг Work and Travel хөтөлбөр юм

Мөн хэрэв та аяллын B1/B2 визтэй нөхцөлд визний ангиллаа өөрчлүүлэн сургуульд сурж болно

Визний танилцуулга

Визний давуу тал

-Та сургалтын визүүдийг мэдүүлэхдээ гэр бүлийн гишүүдтэйгээ цуг мэдүүлж болно /хүүхэд 21 нас хүртэлхи/​; -Та тухайн сургуульдаа сурж байгаа нөхцөлд таны виз сургалтыг тань дуусах хүртэл хүчинтэй байдаг. Тиймээс визний хугацаа нь яг тодорхой дуусах хугацаа байдаггүй бөгөөд тухайн оюутны сургалтын хугацаанаас шууд хамаардаг; -Оюутны визний хувьд цаашид АНУ-д ажиллах, байнгын оршин суух эрх хүсэхэд гол гүүр болж өгдөг чухал визний нэг; -Визэнд орхоос өмнө нь төлбөрөө заавал төлөх шаардлагагүй; -Төгссөний дараа мэргэжлээрээ ажиллах; -Цаашид ажлын виз мэдүүлэх; -Ногоон Карт мэдүүлэхэд гүүр болж өгнө; -Бусад

Визний хугацаа

-Визийг 10 жил хүртэлхи хугацаагаар олгох боломжтой манай байгууллагаар үйлчлүүлэн АНУ-ын аяллын визээ авсан хүмүүсийн дийлэнхи нь 10 жилийн виз авсан байдаг; --АНУ-руу 1 зорчих хугацаандаа дийлэнхидээ 6 сар хүртэлхи хугацаагаар АНУ-д байж болно;

Ажил хийх боломж

АНУ-д сурч буй гадны оюутнууд тусгай ажиллах зөвшөөрөл авсны үндсэн дээр ажил хийж болно Сургуулиа төгссөний дараа OPT буюу сургууль төгссөний дараах 1-3 жил хүртэлхи ажиллах эрхээр хангагдах боломжтой байдаг

Виз мэдүүлэх хугацаа

Таны сурахыг хүсч буй хөтөлбөр, сургууль мөн таны өөрийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг Дийлэнхидээ 1-3 сарын хугацаа ордог

Бүрдүүлэх материал

Бүрдүүлэх материал АНУ-ын элчингийн хувьд хамгийн их төөрөгдөлд хүргэдэг зүйл нь материал бүрдүүлэлт байдаг. АНУ-ын элчин нь таньтай ярилцлага хийсний үр дүнд таньд виз олгох эсэхийг шийддэг бөгөөд бодит байдал дээр материал үзэх магадлал маш бага байдаг юм. Тиймээс хүмүүсийн хувьд материал бүрдүүлэлтэн дээр маш их төөрөгдөлтэй байдаг ба та мэргэжлийн зуучлагч газраас зайлшгүй зөвлөгөө авахыг таньз зөвлөж байна Бүрдүүлэх материал Сургуульруу I-20 буюу SEVIS бичиг баримт авахын тулд илгээх бичиг баримт -Англи хэлний курсэд сурах бол 10 жилийн гэрчилгээ, тусгай мэргэжлийн коллеж төгссөн бол төгссөний гэрчилгээ, баклавр, магистрын диплом /энэ 4-с нэг нь байхад болно/ -Баклаврт сурах бол 10 жилийн гэрчилгээ, тусгай мэргэжлийн коллеж төгссөн бол төгссөний гэрчилгээ -Магистрт сурах бол баклаврын диплом; -Докторт сурах бол баклавр, магистрын диплом; -Сургалт болон сурах хугацаанд гарах төлбөр болон амьжиргааны зардлыг төлж чадахыг баталсан банкны хуулга, тодорхойлолт; -Гадаад пасспорт; -Сургуулиас шаардсан нөхцөлд бусад; Элчингийн ярилцлаганд ороход бүрдүүлэх материал -I-20 SEVIS баримт; -SEVIS төлбөр төлсөн баримт; -DS-160 маягт; -АНУ-ын элчинд ярилцлагын цагын төлбөрийн баримт; -5X5 харьцаатай зураг; -Хамгийн доод тал нь 6 сарын хүчинтэй пасспорт; -Бусад материал нь таны онцлогоос шалтгаалан харилцан адилгүй бөгөөд мэргэжлийн зуучлагч газраас зөвлөгөө авна уу

Виз мэдүүлэх алхам /товч/

-Өөрийн сурахыг хүсч буй сургуульруу хүсэлт явуулах; -Сургуулиас шаардсан бичиг баримтыг илгээх; -Сургууль таныг суралцахыг зөвшөөрсөн нөхцөлд I-20 баримтыг шуудангаар илгээнэ; -SEVIS төлбөр төлөх; -DS-160 маягт дээр оруулах шаардлагатай мэдээллийг бэлдэх /маш олон тооны мэдээлэл байдаг сайтар, хянамгай бэлдэх/ -DS-160 маягтыг асуултын дагуу англиар бөглөх /уг маягт хамгийн чухал маягт/; -Хаан Банкинд АНУ-ын элчингийн ярилцлагын төлбөр болох 160$-ыг тушаан тусгай КОД бүхий хуудас авах; -АНУ-ын элчингийн цагыг цахимаар авч цахим маягт бөглөх; -Шаардлагатай материал бичиг баримтыг бүрдүүлэх; -Элчингийн ярилцлаганд бэлдэх /Монгол эсхүл Англи/ -Элчингийн ярилцлаганд орох; -Визний хариу авах; -Бусад шаардлагатай үйл ажиллагаа;

Зардал

Тиймээ уг асуулт бол яах аргагүй та бүхний хамгийн ихээр сонирхдог асуултын нэг билээ. Юуны түрүүүнд нэг зүйлийг сануулахад та АНУ-ын аяллын виз мэдүүлэхийн тулд их хэмжээний зардал гарахгүй гэдгийг танд сануулъя. Таниас гарах зардал 1. Элчингийн ярилцлагын цаг товлох төлбөр 160$ /та ямар ч нөхцөлд уг зардлыг төлнө танд буцааж олгогдохгүй визэнд орж буй бүх хүн насны шаардлага харгалзахгүй төлнө/ 2. Шаардлагатай нөхцөлд орчуулгын зардал 10,000-50,000 төгрөг 3. Элчингийн ярилцлаганд ороход шаардагдах цээж зураг 5,000 төгрөг 4. Бусад /шаардлагатай нөхцөлд нотариат, даатгал г.м бусад зардлууд байж болно/ 5. Та зуучлалын байгууллагаар үйлчлүүлсэн нөхцөлд зуучлалын хөлс орж болно

Бидэнтэй хамтарч ажиллах

Заавал англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай юу?

Шууд хариулт бол ҮГҮЙ Та англи хэлний курсэд суралцахаар явах боломжтой. Мэдээж англи хэлний мэдлэгтэй байх нь таньд олон давуу талыг өгөх болно. Хэрэв таны англи хэлний мэдлэг таны сурах гэж буй мэргэжил, сургалтанд хангалттай биш бол та тухайн сургуулийн эсхүл өөр тусдаа хэлний курсэд эхний ээлжинд сураад цаашлаад өөрийн үндсэн сургалтандаа орох боломжтой байдаг. Хэрэв та Монголдоо хангалттай англи хэлний мэдлэгтэй болсон нөхцөлд цаг хугацаа, санхүүгийн хэмнэлт хийх боломжтой байдаг тул бид аль болох АНУ-д хэлний курсэд сурахыг санал болгодоггүй. Үнэхээр та Монголд англи хэл сурах бэрхшээлтэй байгаа бол АНУ-ын англи хэлний сургалтуудыг сонгох боломжтой Toefl, Ielts оноонуудын хувьд таны сурах гэж академик зэргээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг гэхдээ доод тал нь таны оноо доорхи оноотой дүйцэж байвал та сургуульд тэнцэх боломжтой Toefl 61-120 хооронд Ielts 5.5-9 хооронд

Хэр их хэмжээний зардал гарах вэ?

АНУ-ын сургалтын визний хувьд уг асуулт маш ерөнхий ойлголт агуулдаг. Таны сурах гэж буй сургууль, мэргэжил, муж, хот зэрэг маш олон хүчин зүйлүүдээс шалтгаалан зардал маш харьцангуй байдаг Таниас гарах зардал 1. Сургалтын төлбөр маш харьцангуй маш олон хүчин зүйлээс шалтгаална 1.1 Хэлний сургалт 3,000$-10,000$ 1.2 Баклаврын сургалт 6,000$-30,000$ үүнээс өндөр үнэтэй байж болно 1.3 Магистрын сургалт 6,400$-50,000$ үүнэс өндөр үнэтэй байж болно 1.4 Бусад 3,000$-50,000$ Төлбөрийн хувьд давуу тал нь визэнд орохоос өмнө төлөхгүй. Мөн очсон хойноо хувааж төлөх боломжтой байдаг 2. Урилганы төлбөр сургууль бүрээс шалтгаалаад харилцан адилгүй 0-200$ хооронд 3. Шуудангийн төлбөр сургууль бүрээс шалтгаалаад харилцан адилгүй 0-100$ хооронд 4. Sevis төлбөр уг төлбөрийг үндсэн мэдүүлэгч заавал төлөх үүрэгтэй хамтран мэдүүлэгид төлөхгүй 350$ 2. Элчингийн ярилцлагын цаг товлох төлбөр 160$ /та ямар ч нөхцөлд уг зардлыг төлнө танд буцааж олгогдохгүй визэнд орж буй бүх хүн насны шаардлага харгалзахгүй төлнө/ 2. Шаардлагатай нөхцөлд орчуулгын зардал 10,000-50,000 төгрөг 3. Элчингийн ярилцлаганд ороход шаардагдах цээж зураг 5,000 төгрөг 4. Бусад / шаардлагатай нөхцөлд нотариат, даатгал г.м бусад зардлууд байж болно/

Би гэр бүлээрээ виз мэдүүлж болох уу?

АНУ-ын сургалтын визний давуу тал бол гэр бүлээрээ виз мэдүүлэх боломжтойд байдаг. Таны гэр бүлийн хүн болон 21 нас хүртэлхи гэр бүлийн гишүүд дагалдан виз мэдүүлж болдог F2-M2-J2 ангилалд орно

Надаас ямар бичиг баримт шаардах вэ?

Туршлага болон бодит байдлыг хархад таниас материал шаардаж үзэх тохиолдолд БАГА хувьтай байдаг. Дийлэнхи нөхцөлд Консул нь материал үздэггүй. Шаардлагатай нөхцөлд Консул нь таниас шаардсаны үндсэн дээр зарим нэг материалыг үздэг Гэхдээ та ямар ч нөхцөлд надаас шаардлагатай баримт ҮЗЭЖ магадгүй гэх бодол дээр үндэслэн тодорхой баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай юм. Бүрдүүлэх материалын жагсаалт 1. I-20 маягт 2. Сургуулийн урилга 3. Sevis төлбөр төлсөн баримт 4. Таны зардлыг даах хүний дансны хуулга 5. DS-160 маягт /хүн болгон дээр/ 6. АНУ-ын элчинд ярилцгага товлосныг батлах хуудас 7. 5X5 хэмжээтэй зураг 8. Пасспорт /хамгийн багадаа 6 сарын хүчинтэй байх/ Анхааруулга Бусад шаардлагатай материалыг таны хувь хүний онцлог, аяллын зорилго зэргээс шалтгаалж дээрхи материалуудыг алыг нь хэрхэн бүрдүүлэх талаар бид ТАНД зөвлөн ажиллах болно

Миний банкинд хэдэн төгрөг байх ёстой вэ?

Маш чухал асуултуудын нэг. Элчингийн зүгээс ямар нэгэн байдлаар банкинд байрлаж байх мөнгөний талаар дурдаагүй байдаг. Та ИХ хэмжээний мөнгөтэй байлаа гээд та визээ амжилттай авна гэсэн баталгаа байхгүй Та БАГА хэмжээний мөнгөтэй байлаа гээд та визээ амжилттай авч чадахгүй, гарахгүй гэсэн үг биш юм. Мэдээж та АНУ-д сурах гэж байгаа нөхцөлд өөрийн эхний 1 жилийн сургалтын төлбөр, амьдрах зардал, бусад зардалыг дааж чадахуйц мөнгийг өөрийн эсхүл батлан даагчийн банкны дансанд байлгах шаардлагатай болно. Мөнгөний хэмжээ, Мөнгө байршсан хугацаа нь тухайн хувь хүний онцлог, аяллын зорилгоос шалтгаалан харилцан адилгүй байх боломжтой бөгөөд ТА туршлагатай газраас зөвлөгөө авах нь зөв сонголтуудын нэг юм. Мөн таны банкны хуулга, тодорхойлолтыг Элчин заавал үзнэ гэсэн баталгаа байхгүй юм.

Хэрхэн ВИЗ авах магадлалаа нэмэгдүүлэх вэ?

Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бөгөөд юуны өмнө АНУ-ын аливаа нэг визийг зөвхөн АНУ-ын элчин сайдын яам олгох эсэхийг шийддэгийг анхааруулмаар байна. Гэхдээ та виз авах магадлалаа дараахь байдлаар нэмэгдүүлж болох юм 1. Зөвхөн үнэнийг мэдүүлэх Ямар ч нөхцөлд худлаа ярих, хуурамч материал бүрдүүлэхгүй байх. Элчингийн хувьд үнэнээ ярьж буй хүмүүст эерэг ханддаг та ямар ч нөхцөлд үнэнч, шударгаараа орох 2. Туршлагатай зуучлагч байгууллагаас зөвлөгөө-үйлчилгээ авах Ямар ч нөхцөлд туршлагатай байгууллагаас зөвлөгөө авах нь таньд маш том давуу талыг авчрах болно. Хэрэв та өөрийн туршлагагүйгээс болон алдаа гаргавал таны виз гарагхгүйгээс гадна цаашдаа насан туршид тань визийг тань бандах эрсдэл хүртэл байдаг юм. Хамгийн гол нь та зуучлагч байгууллагаа зөв сонгох нь чухал. Тухайн байгууллага нь хүмүүст амжилттай зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж байсан эсэх? Тухайн байгууллагын ажилтнуудаас тухайн оронд зорчиж байсан, амьдарч байсан эсэх? Үйлчилгээ үзүүлж байсан хүмүүсээс визээ амжилттай авсан хүмүүс хэр их байгаа зэргийг судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргахыг зөвлөж байна 3. Сургуулиа зөв сонгох Аль болох өөрт тохирсон сургууль, сургалтын хөтөлбөрийг сонгох нь чухал. Бусдыг дууриахаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд та бол өөрийн онцлогтой хувь хүн тул өөрт тохирсон сургуулийг олох маш чухал /бид таньд тохирсон хамгийн боломжит сургууль, сургалтыг олж өгөх болно/ 4. Хэд хэдэн сургуульд apply хийх Бид аль болох олон сургуульд apply хийхийг зөвлөдөг энэ нь таныг үнэхээр АНУ-д сурах хүсэлтэй хүн мөн үү гэдэг асуултанд хариулах болно. 5. Өөрийн ирээдүй, зорилгыг зөв тодорхойлох Та АНУ-д сурснаар таньд ямар давуу талтай, яагаад энэ олон улсаас зөвхөн АНУ-ыг сонгосон, сургуулиа төгсөөд юу хийх? Монголд буцаж ирээд юу хийх? зэрэг маш олон асуултнуудын хариуг та өөртөө бэлдэх ёстой байдаг. Тиймээс өөрийн онцлогт таарсан зорилгыг тодорхойлж гаргаж ирэх нь чухал байдаг билээ 6. Англи хэлээр элчингийн ярилцлаганд орохыг хичээх Мэдээж та АНУ-д сурах хүсэлтэй бол англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Элчингийн ярилцлаганд ороход та хэрэв Монголоор ярилцлаганд орж буй нөхцөлд ярилцлага авч буй консуль үнэхээр таныг АНУ-д сурах чадамжтай хүн мөн үү гэдэгт эргэлзээ төрж эхэлдэг. Тиймээс аль болох ярилцлагандаа англи хэлээр орохыг эрмэлзэх хэрэгтэй. Бид таныг Англи, Монгол хэлээр ярилцлаганд бэлдэж өгөх болно 7. DS-160 маягтаа зөв, алдаагүй бөглөх АНУ-ын ярилцлаганд орж буй хүний хувьд ХАМГИЙН чухал баримтуудын нэг бөгөөд уг маягт нь маш олон асуултаас бүрддэг юм. Уг асуултуудыг ойлгохгүй, ойлгосон ч буруу бөглөх, визний зорилготой зөрчилдөх зэрэг олон алдаа хийх магадлал ВИЗ мэдүүлэгчид байдаг бөгөөд та алдаа гаргасан нөхцөлд танд дараа нь маш уршигтай байдал үүсэх боломжтойг сануулмаар байна. Уг маягтан дээр алдаа гаргах нь дараа дараагийн виз мэдүүлэх боломжуудад маш сөргөөр нөлөөлдөг /Туршлагатай газраар бөглүүлвэл давуу тал болно/ 8. Ярилцлаганд бэлдэх Маш олон хүн Элчингийн ярилцлагын үед сандарч буруу хариулах нөхцөл байдал үүсдэг бөгөөд уг нөхцөл байдал нь шууд визний шийдвэрт сөргөөр нөлөөлдөг юм. Мөн асуултнуудад оновчтой зөв хариулах нь маш чухал бөгөөд зарим нөхцөлд ганцхан зөв хариулт визний шийдвэрт эерэгээр нөлөөлж ганцхан буруу хариулт визний шийдвэрт сөргөөр нөлөөлж болно. Тиймээс та Элчингийн ярилцлаганд орох гэж буй нөхцөлд туйлын хариуцлагатай байж ярилцлагандаа зөв бэлдэх нь чухал юм 9. Шаардлагагүй их бичиг баримт бүрдүүлэхгүй байх Хүмүүс олон эх сурвалжаас үндэслэлгүй мэдээлэл аван шаардлагатай, шаардлагагүй маш их материал бүрдүүлдэг бөгөөд зөвхөн өөрийн хувь хүний онцлог, аяллын зорилгонд таарсан бичиг баримт бүрдүүлэх нь чухал юм

Ажил хийх боломжтой юу?

АНУ-ын оюутны визтэй хүн АНУ-д зөвхөн ажиллах зөвшөөрөл авсан нөхцөлд тодорхой хэмжээний ажил хийхийг зөвшөөрдөг. Дийлэнхи оюутнууд хичээлтэй үедээ 7 хоногт 20 цаг хичээлгүй үедээ 7 хоногт 40 хүртэлхи цаг ажиллах боломжтой байдаг. Мөн сургуулиа амжилттай төгссөн нөхцөлд мэргэжлийн дагуу АНУ-д 1-с 3 жил хүртэл ажиллаж болдог. Дагалдан виз мэдүүлэгч АНУ-д ажиллах боломжгүй

Виз гарсан нөхцөлд хэр хугацаанд АНУ-д байж болох вэ?

АНУ-ын сургалтын визний хамгийн том онцлог бол таны АНУ-д байх хугацаа таны сургалт мөн сургалтын дараахь ажиллах хугацаа дуусах хүртэл байдаг. Таныг АНУ-ын хилээр ороход пасспорт дээр тань байх хугацааг тодорхой тавьдаггүй бөгөөд харин DS буюу duration status гэх тамгыг дардаг энэ нь та сургалтаа дуусах хүртэл АНУ-д байж болно гэсэн үг юм. Тиймээс та АНУ-д хэр урт хугацаагаар сурна тэр хүртэлээ АНУ-д байж болох эрхтэй. Сургалтын визээр 10-20 жил АНУ-д байгаа оюутнууд байдаг

Заавал батлан даагч хэрэгтэй юу?

Таны төлбөр болон холбогдох зардлыг хэн гаргахаас шалтгаална. Хэрэв таны эцэг, эх, ах дүү гаргах бол тухайн хүмүүсийн банкны хуулга, тухайн орлогыг хэрхэн яаж олдог талаар баримтыг бүрдүүлнэ

Очсон хойноо визний ангилалаа өөрчилж болох уу?

Бүрэн боломжтой АНУ-ын хуулийн дагуу та АНУ-д аяллын визээр нэвтэрсэн нөхцөлд өөрийн визний СТАТУСАА өөрчилж АНУ-д байрлах боломжтой Цагаачлалын бус виз 1. Оюутны виз /F1-F2, M1-M2, J1-J2/ 2. Ажлын виз /H2B, H1B ажил олгогч олсон байх/ 3. Хөрөнгө оруулалтын виз /E1-E2/ 4. Бусад боломжит цагаачлалын бус виз Цагаачлалын 1.Ажил олгогчоор дамжуулан байнгын оршин суух /EB1, EB2, EB3/ 2. Гоц авьяастай онцгой чадвартай хүмүүсийн байнгын оршин суух эрх /EB1, EB NIW/ 2. Хөрөнгө оруулалтын виз /EB-5/ 3. Орогнол хүсэх/энэ нь визний ангилал өөрчлөх ангилалд орохгүй бөгөөд тусдаа ойлголт болно дэлгэрэнгүй мэдээллийг Орогнол Хүсэх хэсгээс авна уу/ Анхаар Хэдий та өөрийн визний ангиллыг өөрчлөх боломжтой ч гэсэн уг хугацаанд зайлшгүй өөрийн хууль ёсны статусаа хадгалж байх ёстойг анхаарна уу. Та ямарч нөхцөлд өөрийн визний ангиллаа өөрчлөх гэж буй нөхцөлд ЦАГААЧЛАЛЫН талаар мэргэшсэн хууль, хуулийн фирмүүдээс зөвлөгөө аван үйлчлүүлэлийг бид санал болгож байна

Түгээмэл асуултууд

  • Сургуулийн I-20 маягт

  • Банкны баталгаа

  • Sevis-төлсөн баримт

  • Сургуулийн захиа

  • DS-160 маягт

  • АНУ-ын элчинд ярилцлагын цагын төлбөрийн баримт

  • 5X5 харьцаатай зураг

  • Хамгийн доод тал нь 6 сарын хүчинтэй пасспорт

  • Бусад материал нь таны онцлогоос шалтгаалан харилцан адилгүй бөгөөд мэргэжлийн зуучлагч газраас зөвлөгөө авна уу