АНУ, Канад, Австрали 3-ын алинд нь сурах вэ? Давуу ба Сул талууд

Мэдээж энэ 3 орон бол Монголчууд гэлтгүй дэлхийн олон сая хүний очиж амьдрахыг хүсдэг мөрөөдлийн улсууд билээ. Амьдралын чанар, цалингийн хэмжээ, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гээд маш олон давуу талуудтай улс орнууд. Гэвч залуучуудын маань сүүлийн үед ихээр хийж буй алдаа нь бусад хүмүүсийн сошиал медианд орох зургуудаар л дээрхи улсуудруу зорчихыг хүсээд яг бодит байдал ямар вэ? гэдгийг сайн мэдэхгүй сонголтоо хийж байгаа нь ирээдүйд ирэх томоохон эрсдлүүдийн нэг болоод байна. Дээрхи 3 орон өөр өөрийн давуу болон сул талуудтай тиймээс та өөрийн ирээдүйн төсөөлөл, зорилго зэргийг үндэслэн өөрт тохирох улсаа хийсвэр төсөөллөөр биш илүү прагматик байдлаар сонгох нь зөв болов уу. Энгээд бид дээрхи 3 орны харьцуулсан судалгааг өөрсдийн туршлага дээрээс үндэслэн гаргаж байна. Алийг нь сонгох нь таны өөрийн сонголт билээ. Уг харьцуулалт нь сургалтын виз мэдүүлж буй жишгээр авсан болно

Сургалтын виз




Бидний олон жилийн туршлагаас хархад гэр бүлээрээ сурахад хамгийн хатуу тохиромжгүй орон Австрали байдаг учир нь хүүхдийн сургалт төлбөртэй, эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээ бага, хэдий ажиллах эрхтэй цалин сайн авдаг ч гэсэн бүхий л мөнгөө сургалтын төлбөрүүд болон бусад хэрэгцээндээ зарцуулаад хуримтлал үүсгэх боломж бараг байхгүйтэй адил. Мөн түүнчлэн төгссөн нөхцөлд байнгын оршин суух эрх мэдүүлэх боломж бараг байхгүй болхоор маш олон Монголчууд буцаж эх орондоо ирдэг бөгөөд ирсэнийхээ дараа Австралиас өөр амьдрах газар хайж эхэлдэг нь бидний туршлагаас харагддаг


АНУ-ын хувьд хамгийн ТОМ сул тал нь ажиллах эрх байдаггүйтэй холбоотой гэвч маш олон Монгол оюутнууд ямар нэгэн байдлаар ажил хийдэг нь нууц биш юм. АНУ-ын маш том давуу тал нь визний сунгалтыг хийх шаардлагагүй байдаг бөгөөд оюутан нь сурж л байвал АНУ-д хэдэн ч жил байх боломжтой байдаг. Мөн сургууль хооронд чөлөөтэй шилжих боломжтой тул төлбөрийн хувьд хямд сургуульд орох боломжтой. Хэрэв та төрөх нөхцөлд таны хүүхэд автоматаар АНУ-ын иргэн болно. Мөн эрүүл мэндийн даатгалын хувьд хамрах цар хүрээ маш өргөн байдаг бөгөөд бас нэг давуу тал нь хүүхдийн сургалт үнэ төлбөргүй байдагт оршино. Ийм ч учраас олон оюутнууд АНУ-д олон жилээр байх боломжтой байдаг тул АНУ-нь сурахыг хүссэн хүмүүсийг хамгийн боломжит хувилбарын нэг юм


Канадын сургалтын визний давуу тал нь 2 зорилтот визний ангилалд ордог юм. Өөрөөр хэлбэл та Канадад уг визийг авснаар сурахаас гадна үлдэж байнгын оршин суух эрх мэдүүлж болно гэсэн утга санааг агуулна. Канадын хувьд хамгийн ТОМ давуу тал нь ажиллах эрхээр бүрэн хангахаас гадна төгссөний дараа маш олон цагаачлалын хөтөлбөрийн дагуу байнгын оршин суух эрх мэдүүлэх боломж маш хялбар байдаг. Ер нь Канадын сургалтын виз нь Канадын байнгын оршин суух эрхтэй дүйцэхүйц гэж хэлхэд нэг их буруудахгүй. Бусад тал дээр АНУ-тэй төстэй хүүхдийн сургалтын төлбөр байхгүй, төрсөн нөхцөлд таны хүүхэд автоматаар Канад улсын иргэн болох юм. Иймд Канад улс нь мөн хамгийн тааламжай орны нэг юм.


Та хэрэв дээрхи 3-улсруу сурах хүсэлтэй бол дээрхи мэдээлэл бяцхан хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна. Ковидын нөхцөл байдал дээрхи 3 оронд дээрдэж байгаа бөгөөд хэдий нь АНУ, Канад гадаад улсын оюутнуудыг хүлээж аваад эхэлсэ билээ. Иймээс та сургалтын виз мэдүүлэх хүсэлтэй бол бидэнд хандана уу

Таньд амжилт хүсье

393 views0 comments

Recent Posts

See All