top of page
Search

АНУ-руу ажлын шугамаар Ногоон Карт авах боломж /дээд боловсролгүй, англи хэлгүй ч гэсэн...../


АНУ-руу явахыг хүссэн Монголчуудын тоо буураагүй л байна. Яаж ийж байгаад л АНУ-ын визтэй болох хүсэлтэй хүмүүсийн хүсэл хэвээр. Монголчуудын хувьд дийлэнхи нь 90-с дээш хувь ч байж магадгүй ердөө 2 төрлийн виз л мэдүүлдэг аяллын B1/B2 бидний ярьж заншснаар 10 жилийн виз, нөгөөх нь сургалтын F1/F2 виз эдгээр визүүдийг гэр бүлийн гишүүдийн хамт мэдүүлэх боломжтойгоор давуу талтай байдаг. Тэр тусмаа АНУ-ын 10 жилийн виз бол маш үнэ цэнэтэй бараг баялаг шахам болсон зүйл. Сүүлийн үед H2A түр хугацааны ажлын визээр явах боломж бүрдсэн ч Монголчуудад хүрч буй хүртээмж хангалтгүй байна уг төрлийн визээр явсан хүмүүсийн тоо тийм ч олон биш. Аргагүй АНУ-д 11 сая орчим /үүнээс их ч байж магадгүй/ бичиг баримтгүй иргэд хөдөлмөр эрхэлж буй нөхцөлд түр хугацааны H2A визний төрлөөр ажил олгогч олох нь амаргүй даваа байдаг. Монголчуудын хувьд АНУ-ын визийг ердөө аялал, сургалт гэх 2 ангиллаар төсөөлсөөр ирсэн. Гэвч АНУ-ын визний ангилал төсөөллөөс их, бүгдэнг нь тайлбарлана гэвэл та бүхнийг чилээх бизээ. Дийлэнхи Монголчуудын хувьд АНУ-д ажиллаж амьдрах ер нь л үлдэх хүсэлтэй байдаг. Харамсалтай нь тэр бүр визний ангилалд нь тохироод байдаггүй. АНУ-д амьдрах эрх олгодог Ногоон Картыг хүмүүс сугалаагаар л хожиж болдог зүйл гэж боддог угтаа бол уг амьдрах эрхийг авах олон тооны боломжууд бий. Гэр бүлийн шугамаар, ногоон картны сугалаа, ажлын шугамаар, орогнол авсан хүмүүс, дүрвэгчийн шугамаар гээд өөр ч байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед Монголоос хүмүүс ажлын EB3 гэх маш сонирхолтой цагаачлалын визээр гарах болсон /ногоон карт гэсэн үглдээ/. Дээр дурьдсанчлан Ногоон Картыг ажлын шугамаар авч болдог. Хүмүүсийн ойлголт маш өндөр нарийн мэргэжилтэй, ер нь бусдаасаа тасарцан нөхөр л ийм Ногоон Карт авдаг байх гэдэг төсөөлөлтэй. Тиймээ үнэн нарийн мэргэжлийн, ур чадвартай хүмүүст АНУ Ногоон Карт өгөхдөө тун тааламжтай байдаг учир нь эдгээр хүмүүс АНУ-ын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг оруулсаар л. Гэхдээ таньд ямар ч дээд боловсрол эзэмшээгүй нарийн мэргэжилгүй бүр англи хэлгүй ч гэсэн АНУ-ын ажлын шугамаар Ногоон Карт авах боломж байгаа гэдэгт итгэх үү? Уг Ногоон Картыг АНУ-д ямар нэгэн статустай эсхүл бүр Монголд байгаа жирийн иргэн ч элчингээр дамжуулан авах боломжтой байдаг. EB3 unskilled гэх уг виз нь ямар нэгэн өндөр шаардлага харахгүйгээр /дор хаяж 10 жил төгссөн байх/ АНУ-ын Ногоон Картыг олгодог. Unskilled гэдэг нь угтаа ур чадваргүй ангилал гэсэн үг үндсэндээ та бидний ярьж заншснаар та хар ажлын шугамаар Ногоон Карт авах боломжтой байдаг гээд боддоо. Энэ нь бас учир шалтгаантай. АНУ-д үндсэндээ зарим нэг хар ажил дээр ажиллах хүч хомсдолтой байдаг. Тэр тусмаа хөдөө орон нутагт байрших махны үйлдвэр, хүнсний үйлдвэр гэх мэт ер нь л хүмүүс хотод сайхан Uber, Lyft хийж хангалттай орлоготой болох боломжтой байхад хэн л хөдөө очиж тийм ажил хийхийг хүсхэвдээ. Онцлог нь уг хүмүүс ажиллах дургуй газрууд нь АНУ-ын хувьд маш чухал хөдөө аж ахуйн салбарын ажил олгогчид жинтэй хувийг эзэлдэг за ер нь ажилчин хэрэг болоод буй ямар ч ажил олгогч уг визээр ажилтнаа Ногоон Картаар спонсорлоод авчрах боломжтойлдоо. Уг ажлын байрнуудад зуучилдаг албан ёсны цөөн зуучлагчид АНУ-д байдаг Монголоос олон тооны гэр бүл уг визийг аван АНУ-д очоод байгаа нь үнэхээр таатай. Ер нь уг Ногоон Картын ангилал давуу тал их ажил олгогчдоо та насаараа ажиллах албагүй 1 жилийн хугацаанд ажиллахад болно /зуучлагчдийн зөвлөж байгаагаар/. Дараа нь хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад АНУ-ын хүссэн газраа хүссэн зүйлээ хийгээд амьдрах боломжтой. Ногоон Карт тань 10 жилийн хугацаатай байх бөгөөд та АНУ-д 5 жил болсоныхоо дараа АНУ-ын иргэн болох хүсэлтэй өгч болно. Мөн уг Ногоон Картыг гэр бүлээрээ мэдүүлж болох бөгөөд гэр бүлийн хүн тань хүссэн ажлаа АНУ-д хийж болно. Ер нь давуу талыг нь дурьдаад байвал дуусашгүй. Нэг бэрхшээл байгаа нь зуучлагчдийн хөлс нь өндөр. Нөгөө талаас нь бодход та өгсөн мөнгөө АНУ-д очоод богино хугацаанд олох боломжтой. За ер нь АНУ-д насаар нь ажиллах амьдрах эрхийг өгч байхад тодорхой хэмжээний золиос байхад юу нь буруу гэж. Хүмүүс тэгэхдээ тэргүй л зүгээр л нэг Австралийн сургалтын виз өгөхийн тулд л өчнөөн саяыг өгч байгаа шүүдээ.....

Манай байгууллагын зүгээс та бүхнийг уг зуучлагч компаниудтай холбож өгөх боломжтойг дуулгахад таатай байна.

3,685 views0 comments

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тэнгис Кино Театрын урд талд MN товер 701 тоот зип код 15141

7270-0020, 8080-6633, 9492-0020 

Даваа-Баасан: 09:00-18:00 

Ням:13:00-17:00

Бямба амарна

Сошиал холбоосууд

  • Facebook
  • Instagram
  • Twitter
  • YouTube

Бидэнд хүсэлтэй илгээх

ТАНЫ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА БАЯРЛАЛАА

bottom of page