АНУ-ын цагаачлалын маш том өөрчлөлтийн эхлэл

2021-02-18-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргаа АНУ-ын сүүлийн 20 жилд хийгдээгүй цагаачлалын маш том хуулийн төслийг албан ёсоор танилцууллаа. Уг төслийн нэр нь U.S. Citizenship Act of 2021 нэртэй бөгөөд АНУ-ыг цагаачлалын өлгий нутаг гэдгийг улам бүр баталгаажуулсан хуулийн төсөл болсон байна. Онцлох өөрчлөлтүүдээс та бүхэндээ дурьдвал

  1. АНУ-д бичиг баримтгүй оршин сууж буй 11 сая гадны иргэдэд 8 жилийн хугацаанд АНУ-ын иргэн болох боломжийг олгох. Эхний 5 жилд уг иргэдэд тусгай статус олгох бөгөөд 5 жил болсоны дараа АНУ-ын байнгын оршин суух эрх олгох ба үүнээс хойш 3 жилийн дараа АНУ-ын иргэн болох боломжийг нээж өгч боломжтой юм.

  2. Мөн DACA, TPS статустай гадны иргэдэд шууд байнгын оршин суух эрх олгох

  3. Ажлын шугамаар олгогддог Ногоон Картыг 140,000-с 170,000 хүртэл болгож нэмэгдүүлэх

  4. Гэр бүлийн шугамаар болон ажлын шугамаар Ногоон Карт мэдүүлж буй иргэдэд ноогддог улс бүрийн квотыг 7%-с 20% болгож нэмэгдүүлэх

  5. Визний хугацаа хэтрүүлсний улмаас оногддог шийтгэл болох 10 жилийн хугацаанд АНУ-д зорчихгүй байх шийтгэлийг зогсоох

  6. АНУ-д STEM чиглэл буюу шинжлэх ухаан, математик, инженер, технологийн чиглэлээр сурч буй гадны оюутнуудад Ногоон Карт олгох процессийг хялбарчлах

  7. Ур чадвар шаарддаггүй ажлын шугамаар Ногоон Карт авдаг лимитийг 10,000-с 40,000 болгож нэмэгдүүлэх

  8. АНУ-д орогноол хүсхэд шаарддаг 1 жилийн хугацааг арилгах зэрэг маш олон тооны шинэчлэлүүд тусгагдсан байна

Уг хууль нь зөвхөн төсөл хэлбэрээр явж байгаа бөгөөд хууль болон хэрэгжхийн тулд Төлөөлөгчдийн танхимын олонхи Сенатын танхимаас нийт 60 сенаторын санал авах шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар Ардчилсан нам 50 суудалтай байгаа тул Бүгд Найрамдах намаас 10 сенаторын санал хэрэгтэй байгаа юм. Өмнө нь бүтэлгүйтэж байсан цагаачлалын шинэчлэлийн олон удаагийн оролдлого одоо батлагдан гэж олон хүн чих тавин хүлээж байна


1,092 views0 comments

Recent Posts

See All