top of page
Search

Амьдрахад хамгийн таатай улс хаана байна вэ?



Монголчуудын дунд нүүдлийн шувуу шиг л амьдрахад тохьтой, хүүхдэд ээлтэй улсруу явахын хүслэн болж байна. Арга ч үгүй биздээ Монголд амьдрах ямар олон асуудалтай тулгарч байгаа билээдээ. Наад захын амьдралын анхдагч хэрэгцээ нь хангалтгүй байна шүү дээ. Түгжрээд амьдралынхаа талыг, утаанд амьсгалынхаа талыг алдахыг хэн хүсэх билээ. Иймээс та бүхэндээ гэр бүлээрээ амьдрахад хамгийн таатай улсуудыг бидний судалгаан дээр үндэслэн та бүхэндээ хүргэж байна.

Канад

Агч модны өлгий нутаг Канад нь гэр бүлээрээ амьдрахад хамгийн таатай улсын тэргүүн байруудыг олон жил эзэлсээр л байна. Улсын эрүүл мэндийн даатгал, хүүхдийн сургуулийн төлбөр байхгүй, хот төлөвлөлт дэд бүтцийн байдал зэрэг нь үнэхээр л хүнийг сайхан амьдраад өөрөө хичээ гэсэн шиг л зохион байгуулагдсан байдаг. Канад нь дэлхийд гадны хамгийн их цагаачдыг хүлээж авдаг орон. Мөн байнгын оршин суух эрх авахад хамгийн хялбар орнуудын нэг юм. Маш олон визний болон цагаачлалын хөтөлбөрүүдтэй. Та өөрт тохирсон хөтөлбөртийг сонгож аваад түүндээ бэлдэн гэр бүлээрээ Канадын байнгын оршин суух эрхийг авах боломжтой гээд бод. Тиймээс Канад улс нь гадаад улсын иргэдэд хамгийн ээлтэй улсын нэг байна. Амьдрахад хамгийн тохиромжтой хотууд гэвэл Ванкувер, Калгари, Монреал.

Австрали

Австрали улс Монголчуудад танил болоод хэдий нь уджээ. Сүүлд 2 дахь Солонгос боллоо гэж ёжлох нь хүртэл байсан. Аргагүй сүүлийн хэдэн сар хэдэн мянган хүн уг улсыг зорьсныг ёстой хэн ч таашгүй. Австрали улс нь амьдралын чанараар дэлхийд тэрүүлдэг. Сургалтын чанар, орчин, аюулгүй байдал, орчны бохирдол бага зэрэг нь гадны иргэдийг соронз мэт татдаг улс. Сургалтын виз мэдүүлээд гэр бүлээрээ очиж амьдрах бүрэн боломжтой. Ажиллах эрхийг ч гэр бүлийн хүнд нь харгалзахгүй өгдөг өгөөмөр улс. Олон ч Монгол залуус барилга дээр төмөр нь дээр ажиллаж бужигнуулж байгаа. Учир нь уг ажил нь цагийн цалин нилээд өндөрт орно. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бусад улсын иргэдийг ч таатай нөхцлөөрөө татсаар байгаа улс юм. Амьдрахад тохиромжтой хотууд гэвэл Мельбурнь, Сидней, Перт, Канберрэ

Шинэ Зеланд

Австралис холгүй орших энэ арлын улс амьдрахад таатай улсуудын тоонд олон жил байр эзэлсээр. Үзэсгэлэнт байгаль өөрийн өвөрмөц соёл амьдралын чанараар гадны иргэдийг татсаар. Ер нь Австралитай маш олон зүйлээрээ ижил визний нөхцөл, ажиллах эрх бол ерөнхийдөө төстэй. Харьцангуй цөөн хүн амтай учир зах зээл жижиг. Гэвч амьдралын тав тух, аз жаргалын индексээр ерөнхийдөө дээгүүрт орно. Амьдрахад тохиромжтой хотууд гэвэл Аукланд, Веллингтон

АНУ

Сүүлийн үед АНУ-нь амьдрахад тохиромжтой улсуудын тэргүүн эгнээнээс нилээн хойгуур бичигдэх болсон. Гэсэн хэдий ч АНУ-нь 50 муж 330 сая хүн амаас бүрдэх дэлхийн 3-х том гүрэн учир сайн муу бүхэн хослон байдаг улсын нэг билээ. АНУ-д амьдрахад таатай газар маш олон бий. Хүүхдийн сургалтын төлбөр байхгүй, улсын эрүүл мэндийн даатгал, цагаачдыг ерөнхийдөө дэмждэг бодлого нь дэлхийн олон зуун сая иргэдийг энэ улсын зүг тэмүүлэхийг өдөөсөөр. АНУ нь таньд болон танай гэр бүлд саятан болон боломжийг олгох цөөн улсын нэг билээ. Учир нь бизнес эрхлэхэд нэн таатай улсуудын нэг юм. Амьдрахад таатай хот Бостон, Сиетл, Аустин

Мэдээж эдгээр улсуудаас илүү гарах улсууд байгаа гэвч Монголчуудын хамгийн их зоридог улсуудыг бид өөрсдийн үзэмжээр эрэмбэлэн та бүхэнд хүргэлээ

Аа мөн эдгээр улсуудад алах, сурах, ажиллах хүсэлтэй бол та 7570-0020 утсанд холбогдож дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай. Танилцуулга татах товчинд дарж танилцуулга үзнэ үү. Таньд амжилт хүсье



949 views0 comments

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тэнгис Кино Театрын урд талд MN товер 701 тоот зип код 15141

7270-0020, 8080-6633, 9492-0020 

Даваа-Баасан: 09:00-18:00 

Ням:13:00-17:00

Бямба амарна

Сошиал холбоосууд

  • Facebook
  • Instagram
  • Twitter
  • YouTube

Бидэнд хүсэлтэй илгээх

ТАНЫ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА БАЯРЛАЛАА

bottom of page