
АНУ-ын зарим визийг 2022 он дуустал ярилцлагагүй шийднэ

АНУ-ын засаг захиргаанаас зарим төрлийн визүүдийг ярилцлага хийхгүй шийдвэрлэх боломж олгож байна. Тодруулбал Монголчууд бидний хамгийн түгээмэл мэдүүлдэг сургалтын F,J,M төрлийн ярилцлагагүй шийдвэрлэх боломжтой болсон байна. Тухайн виз мэдүүлэгч нь өмнө нь АНУ-ын ямар ч төрлийн виз амжилттай авч байсан, өмнө нь ямар нэгэн визний татгалзал авч байгаагүй, илэрхий татгалзах шалтгаан байхгүй бол та визний ярилцлагаас чөлөөлөгдөх боломжтой юм. Мөн та сүүлийн 48 сарын дотор АНУ-ын ямар нэгэн визний тань хугацаа дууссан бол тухайн төрлийн визийг мөн ярилцлагагүй сунгалт, шийдвэрлэх боломжтой болоод байна. Уг шийдвэр нь 2022 оны дуустал хэрэгжих бөгөөд цар тахлын улмаас дээрхи шийдвэрүүдийг гаргасан байна. Визний ярилцлагагүй шийдвэрлэх боломжтой визний ангиллууд F,M,J,H-1,H-3,H-4,L,O,P.