top of page
Search

АНУ-д хар ажлаар ногоон карт авч болно


Итгэж байна уу?

Тиймээ үнэхээр боломжтой бидний хэлдэгээр та хар ажлын шугамаар ногоон картийг бүр гэр бүлээрээ авах боломжтой. Яагаад хар ажил гэж хэлсэн бэ? гэвэл Монголчууд л тэгэж боддог АНУ-д бол ажлыг хар, бор, шараар ангилна гэвэл утгагүйлдээ. Жишээ нь та цэвэрлэгч, зөөгч, тахиа, гахайн махны үйлдвэрт, Mcdonalds-ын ажилтан гэх маш олон төрлийн бидний нэрлэж заншснаар хар ажлаар ногоон карт авах боломжтой байдаг.

Үүнийг тэр болгон хүмүүс мэддэггүйлдээ. Бүр Монголоос гэр бүлээрээ энэ визээр шууд АНУ-ын амьдрах эрхээ аваад ирсэн хүмүүс байгаа бөгөөд, мөн АНУ-д байгаа хүмүүс ч гэсэн өөрийн ангиллыг өөрчлөн уг ногоон картыг авсан байдаг юм.

АНУ-д ногоон карт авах нилээдгүй боломжийн нэг нь EB ангиллын төрөл юм. EB ангилал нь дотроо EB1-EB2-EB3 гэх мэт ангиллуудтай байдаг мөн уг ангиллууд нь хүртэл дотроо ангиллуудтай.

EB3 ангилал дотор ''other workers" буюу бусад ажилчид гэх ангилалтай ногоон картны ангилал бий. Өөрөөр хэлбэр эдгээр ангиллын ногоон карт хүсэгч нь ямар нэгэн өндөр боловсрол, шалгуур, хэлний түвшин байхгүйгээр ажил олгогч нь л байвал ногоон карт мэдүүлэх боломжтой гэсэн үг юм. Гэхдээ мэдээж ажил олгогчоос тодорхой хэмжээний шаардлага байж болно. Ийм ажлын байруудад зуучилдаг хэд хэдэн зуучлалын агентууд АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр газрууд нь таньд тохирсон ажлын байруудыг олон цагаачлалын процессийг эхлүүлдэг юм. Хамгийн гайхалтай нь та Монголоос шууд гэр бүлээрээ АНУ-ын ногоон карт буюу байнгын оршин суух эрхийг аваад явах боломжтой гээд боддоо.

Мэдээж зуучлалын газрууд хөлстэй мөн цагаачлалын бичиг баримтын тодорхой хэмжээний зардал гардаг юм. Уг зардал бол бага хэмжээний зардал биш гэхдээ таны гэр бүлд АНУ-д 10 жил амьдрах эрхийг өгнө гээд бод мөн та 5 жилийн дараа л АНУ-ын иргэн болох хүсэлтээ өгөх боломжтой шүүдээ. Мөн та уг ажилд насаараа ажиллах шаардлагагүй хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад л хүссэн газраа өөрөө очих боломжтой. Хамгийн гол нь тухайн газраа та ажиллах шаардлагатайг бүү мартаарай ядаж 1 жил ажиллах шаардлагатай. Маш олон хүн гадагшаа гэр бүлээрээ амьдрах хүсэлтэй байдаг гагцхүү албан ёсны байнгын оршин суух эрх авна гэдэг тийм амар зүйл огт биш. Харин АНУ-д ийм сонин өвөрмөц нэг боломж байдагыг та бүхэнд уламжилж байна

Та АНУ-ын визний талаархи зөвлөгөө авахыг хүсвэл

Утас: 7570-0020 утсанд залгаарай

1,304 views0 comments

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тэнгис Кино Театрын урд талд MN товер 701 тоот зип код 15141

7270-0020, 8080-6633, 9492-0020 

Даваа-Баасан: 09:00-18:00 

Ням:13:00-17:00

Бямба амарна

Сошиал холбоосууд

  • Facebook
  • Instagram
  • Twitter
  • YouTube

Бидэнд хүсэлтэй илгээх

ТАНЫ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА БАЯРЛАЛАА

bottom of page